Berclean Хуурай бөглөө гаргагч 268г

Product Code:
HAD021
Retail price:
RM 12000.00
Member price:
RM 8000.00
Stock:
0
Unit:
30шил/хайрцаг
Product introduction

Berclean Хуурай бөглөө гаргагч 268г

 

Бүтээгдэхүүний онцлог:

Уг бүтээгдэхүүн нь хоолойг бөглөсөн,  хоолойн хананд наалдсан бөглөрлийг задалж гаргана.

Үнэр дарна.

Үзүүлэлт (ширхэг бүтээгдэхүүн / хайрцаг): 268г / 30 ширхэг / хайрцаг

 

Хэрэглэх заавар:

  • Угаалтуурын (гал тогоо) бөглөрөл гаргах.

1. Хэрэглэхээс өмнө дамжуулах хоолойн бөглөрлийг ажигла уу (хэрэв бөглөрөлд ус хуримтлагдсан бол хоолойн амны гаднах усны хуримтлалыг цэвэрлэнэ)

2. Бүтээгдэхүүнээс 40г-80г хоолой руу хийж 1 ~ 2 минутын байлгаж 200мл халуун бүлээн усаар зайлна.  

3. Бөглөрөл их үед 30 минутаас 10 цаг байлгаж халуун бүлээн усаар зайлж, шаардлагатай гэж үзвэл давтан хэрэглэнэ.

  • Ариун цэврийн өрөө, суултуурын бөглөө гаргах.

1. Ашиглахаасаа өмнө ил усыг хуурай болтол арчна. (тогтсон усыг зайлуулах)

2. Суултуурын бөглөө гаргах үед 200г бодис хийжараас нь 200мл ус хоолой руу хийнэ.

3. Хоолой руу хийсний дараа 1-2 цаг байлгаж цэвэр усаар зайлж угаана. Шаардлагатай гэж үзвэл давтан хэрэглэнэ.

  • Дамжуулах хоолойн бөглөө гаргах.

1. Хэрэглэхээс өмнө дамжуулах хоолойн бөглөрлийг ажигла уу (хэрэв бөглөрөлд ус хуримтлагдсан бол хоолойн амны гаднах усны хуримтлалыг цэвэрлэнэ)

2. Бүтээгдэхүүнээс 200г-600г  хоолой руу хийж 1-2 минутын байлгаж халуун бүлээн усаар зайлна

3. Бөглрөл их үед 1-2 цаг байлгаж халуун бүлээн усаар зайлж, шаардлагатай гэж үзвэл давтан хэрэглэнэ.

  • Үнэр дарах:

Бүтээгдэхүүнээс 50г хоолой руу хийнэ, 10 минутын дараа цэвэр усаар зайлна.

 

Анхаар:

  • Арьсанд хүрхээс болгоомжилж, хүүхдийн гар хүрэхгүй газар байрлуулана!

  • Бүтээгдэхүүн уусахдаа их хэмжээний хөөс үүсч хоолойн амнаас хальж болзошгүй тул биеийн ил хэсгийг хамгаалах маск, резинэн бээлий зэргийг ашиглана.

  • Нүд арьсанд хүрэхээс болгоомжил, хэрэв хүрсэн бол бол нэн даруй их хэмжээний цэвэр усаар угааж шаардлагатай гэж үзвэл эмчид хандана уу.

  • Агааржуулалт сайтай орчинд ашиглана уу.

  • Энэхүү бүтээгдэхүүнийг хэрэглэхээс өмнө болон дараа нь бусад химийн бодис бодис хэрэглэхгүй байх.

  • Энэхүү бүтээгдэхүүн нь уян хуванцар хоолой, хөнгөн цагаан хоолойн бөглөө гаргахад тохиромжгүй болно. ( PVC хоолой, бохир усны хоолойд ашиглана)

  • Бүтээгдэхүүний амыг нээхдээ бодис асгархаас болгоомжил.

  • Бүтээдэхүүний савыг дахин ашиглахгүй байх.

  • Бусад химийн найрлагатай цэвэрлэгээний бүтээгдэхүүнтэй хольж хэрэглэхгүй байх.

  • Бүтээгдэхүүн уусхад үүсэх дулаан нь бүтээгдэхүүний эзэлхүүнээс 2 дахин их хүртэл халах боломжтой.

  • Бүтээгдэхүүнийг их хэмжээгээр хэрэглэх үед заавал хамгаалатын хувцас өмсөх.

     

Хадгалах горим:

Хуурай, сэрүүн газар, өндөр температур, чийгшилгүй газар хадгалана.

Хүүхэд хүрэхгүй газар байрлуулана.